Баруун Монголын хөөмийн уламжлал · Увс — Алтай

Тэнгэр газрын
хоёр аялгуу

Хөөмийч, багш Лхагвасүрэнгийн Лхамрагчаа — «Нууц амьсгааны хаан» Тойвгоо багшийн гарын шавь, Төрийн дээд одон «Алтан гадас»-тай уран бүтээлч.

«Хөөмийг хурдан дуугаргах нь гол биш — хэрхэн зөв дуугаргахаа гүн ойлгох нь чухал.»
200+шавь бэлтгэсэн
10+оронд аялан тоглосон
20+жил тайзны туршлага
17хөөмийн бүтээл туурвисан
Лхамрагчаа багш

Багшийн тухай

Увс нутгийн
хөөмийн өв уламжлал

Лхагвасүрэнгийн Лхамрагчаа нь Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Чингис хааны нэрэмжит «Их Засаг» их сургуулийг хууль зүйн чиглэлээр төгссөн ч сэтгэл нь язгуур урлаг, хөөмийд татагдсаар эцэст нь СИТИ их сургуулийн Урлагийн сургуульд урлаг судлалын магистр зэрэг хамгаалсан.

Тэрбээр Баруун Монголын алдарт хөөмийч, «Нууц амьсгааны хаан» хэмээх МУГЖ Эжээ овогт Тойвгоо багшийн гарын шавь. Багшаасаа баруун монголын уламжлалт хөөмийн нарийн арга барилыг шууд өвлөн авч, өнөөг хүртэл хадгалан уламжлуулсаар байна.

2005 оноос «Алтай Хайрхан» хамтлагт хөгжимчин, дуучин, хөөмийчнөөр, 2007–2016 онд Үндэсний Урлагийн Их Театрт гоцлол хөөмийч, магтаалчаар ажиллаж, 2019 оноос чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.

Багштай холбогдох

Сургалтын гүн ухаан

«Хөөмийг хурдан дуугаргах нь гол биш.
Хэрхэн зөв дуугаргахаа гүн ойлгох нь чухал.»

Лхамрагчаа багшийн сургалт яаравчлахгүй. Эхлээд амьсгал, биеийн байрлал, хоолойн чөлөөт байдлыг бүрэн эзэмшинэ. Авиаг хүчээр шахах биш, байгалийн жамаар төрүүлэхийг заадаг — ингэснээр хоолой эвдрэхгүй, аялгуу цэвэр болж, насан туршдаа дуулах боломжтой болдог.

01

Амьсгал

Гүн амьсгалын суурь — бүх аялгууны эх.

02

Чөлөөлөлт

Хоолой, эрүү, хэлийг чөлөөтэй байлгах.

03

Цуурай

Биеийн доторх резонансыг сонсож удирдах.

04

Аялгуу

Уртын дууны сэтгэлгээтэй нэгтгэх.

Хөөмийн хичээлүүд

Онлайнаар эсвэл
танхимаар суралцаарай

Дэлхийн хаанаас ч онлайнаар, эсвэл Улаанбаатарт танхимаар. Хувь хүн, байгууллага, театрт зориулсан сургалт. Доорх үнэ ойролцоо бөгөөд тохиролцоно.

Удахгүй
Танхимын хичээл

Нүүр тулсан сургалт

₮400,000 / 10 удаа

  • Улаанбаатарт багштай нүүр тулан
  • 10 удаагийн багц хичээл
  • Анхнаас гүнзгий шат хүртэл
  • Хувийн ахицад тохирсон хөтөлбөр
Сонирхож байна
Хувийн захиалга

Тоглолт & 1:1 хичээл

Тохиролцоно

  • Хувийн (1:1) хичээл
  • Тоглолт, арга хэмжээний захиалга
  • Байгууллага, театрын сургалт
  • Товшуур хөгжмийн хичээл
Холбоо барих

Онлайн · дэлхий даяар

Facebook хаалттай бүлэг ба онлайн ангиар хаанаас ч суралцана.

Танхим · Улаанбаатар

Багштай нүүр тулсан, хамгийн үр дүнтэй сургалт (удахгүй).

Байгууллага & театр

Театр, соёлын төв, хамтлагт зориулсан хөөмий, товшуурын сургалт.

Лхамрагчаа багш тайзан дээр

Уран бүтээлийн замнал

Тайзны зам мөр

2005 оноос · «Алтай Хайрхан» хамтлагФранц, Итали, Испани, Герман зэрэг Европын улсууд, мөн БНХАУ, Япон, ОХУ-аар язгуур урлагаа сурталчлан аялсан.
2007–2016 · Үндэсний Урлагийн Их ТеатрГоцлол хөөмийч, магтаалчаар төрийн болон гадаад дотоодын тоглолтод оролцсон.
2014–2019 · International Khoomii SchoolХөөмий, магтаал, товшуурын багшаар ажиллаж олон шавь төгсгөсөн.
2019 оноос · Чөлөөт уран бүтээлч«хөгҮмэй» бие даасан аялан тоглолтоор Увс, Эрдэнэт, Дархан, Улаанбаатарт тоглосон.
Тайзны бүтээл«Учиртай гурван толгой», «Сүнжидмаа», «Үлэмжийн чанар» дуулалт жүжиг, «Монголын их хатад», «Нарны домог» бүжгэн жүжигт оролцсон.
2025 · The Hu хамтлагThe Hu хамтлагийн тоглолтод урилгаар оролцсон.

Шагнал · гавьяа · одон

Хүлээн зөвшөөрөгдсөн мастер

2021Төрийн дээд одон «Алтан гадас»
2016Дэлхийн хөөмийн холбоо — «Шилдэг гоцлол хөөмийч»
2013«Соёлын тэргүүний ажилтан» (ЗГ-ын шагнал)
2017МЗХолбоо — «Тэргүүний залуу багш»
2023Увс аймгийн «Хүндэт иргэн»
2025Монголын урлагийн ажилтны холбоо — «Алтан од»
2009«Монгол хөөмий» ОУ-ын уралдаан — 🥇 тэргүүн байр
2025Asia Folk наадам — 🥇 тэргүүн байр · БАХШИ (Узбекстан) — 🥉

Видео уран бүтээл

Хөөмийн эгшгийг сонсох

Аяыг нь зохиосон бүтээл

  • Тэс голын магтаал2007
  • Адуун сүрэг2008
  • Нүүдэл2009
  • 33 говийн магтаал2009
  • Гэрийн магтаал2013
  • Дээд монголын нутаг2015
  • Дээд монгол мину2016
  • Гоёхон бүсгүй2019
  • Хар хошуу уул2020
  • Монгол хөөмий2021
  • Сэр2021
  • Най уухай2021
  • Тэнгэрийн хүлэг2021
  • Цагаан хайрхан2025
  • Нутагтаан2025
  • Хаан сагил2025

Бие даасан цомог

WEST MONGOLIAN THROATSINGING AND PRAISING Бие даасан цомог · 2008
NUUDEL KHOOMII Бие даасан цомог · 2020

Хамтран ажилласан байгууллага

  • Өмнөговь · хөгжимт жүжгийн театр2019
  • Өвөрхангай · хөгжимт жүжгийн театр2023
  • Архангай · Өлзийт сумын соёлын төв2024
  • Сэлэнгэ · Жавхлант сум2024
  • Булган · хөгжимт жүжгийн театр2025

Холбоо барих

Хичээлд бүртгүүлэх

Онлайн ангиар хаанаас ч, эсвэл удахгүй нээгдэх танхимын сургалтаар хөөмийгөө эхлүүлээрэй. Тоглолт, хувийн хичээлийн захиалгыг мөн хүлээн авна.

  • Facebook Монгол хөөмий / Mr Lkhamragchaa
  • Онлайн анги ₮250,000 · хаалттай Facebook бүлэг
  • Танхим ₮400,000 / 10 удаа · Улаанбаатар (удахгүй)
  • Захиалга Тоглолт ба 1:1 хичээл — тохиролцоно